Мэргэжлийн хариуцлагын даатгал
Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалТээвэрлэгчийн хариуцлагын даатгалЭмчийн мэргэжлийн хариуцлагын даатгалМэргэжлийн хариуцлагын даатгал

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Ач холбогдол: Та өөрийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ алдаа дутагдал гаргасны улмаас үйлчлүүлэгчийн өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагаа даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой даатгал юм. 


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Та болон даатгалын компани ярилцаж  үнэлгээгээ тогтоох ба доод үнэлгээ нь 5,000,000 төгрөг байна.


Хураамж:  Таны тогтоосон үнэлгээ болон ажил мэргэжлийн онцлог, нийт хамрагдах ажиллагсдын тооноос шалтгаалан 0.6% - 3.5% хооронд даатгалын жилийн хураамжийг төлөөд даатгуулж болно.


Нөхөн төлбөр: Та мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагыг дараах нөхцлөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Үүнд:

  • Эмнэлэг, эмчилгээний зардал

  • Буяны ажлын зардал
  • Шүүхийн зардал

  • Шүүхийн дагуу нэхэмжилсэн бусад зардал

  • Өмгөөлөгчийн зардал

  • Хуулийн зөвлөгөө