Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн ослын даатгалХөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалЭмчилгээний зардлын даатгалДотоодод зорчигчдын гэнэтийн ослын даатгалГадаадад зорчигчдын Иж Бүрэн даатгал Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"Энх Ирээдүй" Олон улсын эрүүл мэндийн даатгал

ДОТООД ЗОРЧИГЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Ач холбогдол: Та Монгол улсын газар нутаг дээр хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр зорчин явах үедээ энэхүү Дотоодод зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалыг хийлгэх боломжтой юм. Та даатгал хийлгэснээр А цэгээс Б цэг хүртэл зорчин явах үедээ гэнэтийн аливаа эрсдэлийн улмаас таны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниар хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм. Мөн 0-6 насны тасалбаргүй зорчигч хүүхэд даатгалын хураамж төлөлгүй даатгалд бүрэн хамрагдах давуу талтай даатгал юм.


Үнэлгээ: Үнэлгээг нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллагатай даатгалын компани харилцан тогтоох ба үнэлгээний доод хязгаар нь 1 сая төгрөг байна. Уг үнэлгээ нь зорчигчид зорчин явах хугацаанд амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх дээд хязгаар юм.


Хураамж: Даатгалын хураамж нь зорчигчийн худалдан авсан зорчих тасалбарын үнийн дүнгээс хамааран харилцан адилгүй байх ба тасалбар худалдан авахдаа даатгалтай тасалбарыг сонгож зорчсон тохиолдолд А цэгээс Б цэг хүртэл зорчин явах хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.


Нөхөн төлбөр: Гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компани хохирлыг үнэлгээ хүртэл эмнэлэг эмчилгээний зардлын дагуу даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.