НүүрБүтээгдэхүүнБайгууллагын даатгалХариуцлагын даатгал
Барилга угсралтын хариуцлагын даатгал
Хариуцлагын даатгал
Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалЖолоочийн хариуцлагын албан журмын даатгал Ажил олгогчийн хариуцлагын даатгалБайгууллагын хариуцлагын даатгалБарилга угсралтын хариуцлагын даатгал Бүтээгдэхүүн, олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалАгаарын хөлгийн хариуцлагын даатгал

БАРИЛГА УГСРАЛТЫН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Ач холбогдол: Танай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа гуравдагч этгээдийн буюу бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд хохирол учруулснаас бусдын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг даатгалын компани таны өмнөөс хүлээж бусдад учирсан хохирлыг барагдуулах зорилготой даатгал юм.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Танай байгууллага Байгуулагын хариуцлагын даатгалд даатгуулахдаа үнэлгээг даатгалын компанитай харилцан тохиролцож тогтоох ба тогтоосон үнэлгээ нь даатгуулагч байгууллагын үйл ажиллагаа явуулж байхдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулах нөхөн төлбөрийн дээд хязгаар юм.


Хураамж: Үнэлгээг тогтоосны дараа тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс хамааран  тогтоосон үнэлгээнээс 1.0%-3.0%-иар тооцон даатгалын компанид хураамж төлсөнөөр нэг жилийн хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.


Нөхөн төлбөр: Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эсвэл даатгалын компанийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. 
Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд Эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.  Мөн шүүхийн зардлыг нэмэлтээр даатгалын компани төлж барагдуулна.