НүүрБүтээгдэхүүнБайгууллагын даатгалЭд хөрөнгийн даатгал
Суурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгал
Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

СУУРИЛУУЛСАН БОЛОН ЗӨӨВРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Даатгуулагчийн тоног суурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмж Монгол улсын нутаг дэвсгэрт гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Галын эрсдэл
  2. Байгалийн эрсдэл
  3. Цахилгааны эрсдэл
  4. Сан техникийн эрсдэл
  5. Ус чийгний эрсдэл
  6. Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
  7. Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
  8. Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
  9. Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл

НӨХӨН ТӨЛБӨР

  1. Тоног төхөөрөмжийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө. 
  2. Тоног төхөөрөмжийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг тоног төхөөрөмжийн өртөгт харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
  3. Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсгийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
  4. Даатгуулагчаас шалтгаалаагүй хохирлыг 100% нөхөн төлнө.
  5. Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг (0-20 хувь)-ийг хасч олгоно.
  6. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
  7. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.