Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

УУЛ УУРХАЙН ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Энэхүү даатгалын зорилго нь даатгуулагчийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг уурхайн болон бизнесийн үйл ажиллагаанд ашиглах, уурхайн талбай, гараж агуулахад хадгалах, ашиглах, байрлуулах, тээвэрлэх явцад учирч болзошгүй эрсдэлээс даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахад оршино. 

ДААТГАЛ ҮЙЛЧЛЭХ ГАЗАР НУТАГ

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдах уурхай, оффис болон Цагаан хад, Гашуун сухайт /Ганц мод/, хилийн завсрын бүсэд хөрөнгө тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах, тээвэрлэх, зөөх, угсрах үеийг даатгалд хамруулна. 

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Хамрагдахгүй нөхцөлд заагдсанаас бусад  тохиолдолд учрах гэнэтийн санаандгүй осол гэмтэлийн улмаас учрах дараах эрсдэлүүд байна. Үүнд: 

Даатгалын эрсдэл Хамгаалалтын хувь
1 Байгалийн гаралтай бүх эрсдэл 100%
2 Үер, ус 100%
3 Уурхайн овоолгын нуралт, нурангид даруулах, дээрээс юм унах, цохигдох эрсдэл 100%
4 Бүх төрлийн гал, тэсрэлт дэлбэрэлт, шаталт, төөнөлт, хайлах, утаа 100%
5 Цахилгааны гаралтай гал түймэр 100%
6 Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй учруулсан хохирол 100%
7 Хулгай, дээрэм, халдлага  95%
8 Уурхайд гарсан осол аюулыг бууруулах арга хэмжээний хөрөнгө тоног төхөөрөмжид учирсан хохирол 95%
9 Сантехник болон уурхайн замын усалгаанаас хөрөнгө тоног төхөөрөмж сүйрэх, гэмтэх 100%
10 Хөрөнгийг тээвэрлэх, байрлуулах, хадгалах үед учирсан осол аюул 100%
11 Тоног төхөөрөмжийг замын хөдөлгөөнд оролцуулах үеийн осол аваар 100%
12 Цахилгааны хэлбэлзлээс тоног төхөөрөмж, эд анги шатах, дэлбэрэх, хайлах, гэмтэх 95%
13 Ашиглалтын үеийн эрсдэл: Ажилтны санамсар болгоомжгүй үйлдлээс хөрөнгөд учрах аливаа хохирол 95%
14 Өндөр үнэтэй тусгай төхөөрөмжийг ашиглах явцад үүссэн механик, эвдрэлийг сэргээн засахтай холбогдон гарах зардал 95%
15 Даац хэтрүүлснээс үүдэн гарсан цахилгааны гаралтай галын хохирол 95%

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсэг, эд ангиудыг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл засах нөхөн сэргээх солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлөх ба даатгалын тохиолдол бүрт учирсан бодит хохирлоос даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг-ийг хасч нөхөн төлбөрийг олгоно. 
  2. Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу хохирлын 5%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.
  3. Даатгуулсан зүйлийг даатгуулагч нь бүртгэлийн үнээр даатгуулсан ба энэ үнэлгээг зах зээлийн үнэ гэж тооцохоор тохиролцов.
  4. Даатгагч аливаа нөхөн төлбөрийг олгохдоо нөхцөлд учирсан бодит хохирлоос  Даатгуулагчийн хариуцах хэсэг-ийг хассан дүнгээр нөхөн төлнө.
  5. Даатгагч аливаа нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсвэл биет хэлбэрээр олгохдоо элэгдлийг хасч тооцохгүй. 
  6. Бүрэн сүйрлийн үед хохирлыг даатгалын үнэлгээгээр тооцон нөхөн төлнө.           
  7. Даатгагч хэсэгчилсэн хохирлыг дараах байдлаар барагдуулна. Үүнд:
    1. гэмтсэн хэсгийг засварлах;
    2. гэмтсэн хэсгийг солих, нөхөн орлуулах;
    3. гэмтсэн хэсгийг засварлах, солих, нөхөн орлуулах зардлыг төлөх.
  8. Даатгуулагч нөхөн төлбөр авсаны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээхгүй тохиолдолд Даатгагчийн нөхөн төлөх хариуцлагын дээд хязгаар нь даатгуулагчийн авсан нөхөн төлбөрийг хасаж тооцсон даатгалын үлдэгдэл үнэлгээний дүнгээр хязгаарлагдана.
  9. Даатгуулагч нөхөн төлбөр авсаны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээсэн тохиолдолд Даатгагчийн нөхөн төлөх хариуцлагын дээд хязгаар нь сэргээсэн даатгалын үнэлгээгээр тодорхойлогдоно.
  10. Даатгагч даатгалын зүйлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нєхєн орлуулж сольсон тохиолдолд гэмтсэн эд анги, хэсгүүдийн үлдэгдэл сэлбэг, эд анги Даатгагчийн мэдэлд шилжинэ.
  11. Гэрээнд заагдсан даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт тооцогдоно. Хэрэв нэг удаагийн тохиолдлоор нэгээс дээш даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь гэрээний нийт өөрийн хариуцах хэсгээс үл хэтэрнэ.
  12. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.
  13. Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  14. Аливаа даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооход даатгагч, даатгуулагч нарын томилсон төлөөлөгчдөөс бүрдсэн комисс ажиллана.
  15. Хохирлын хэмжээг тогтооход төрийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт лавлагаа хүсэх тохиолдолд ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаа ижил байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хугацааг сунгаж болно.     
  16. Даатгагч гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд ажлын хоног тутамд 0.5%-ийн алданги тооцно.
  17. Барилгад учирсан хохиролын хэмжээг тогтооход эрх бүхий мэргэжлийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно. Тоног төхөөрөмж бусад хөрөнгийн хохиролыг албан ёсны оношлогоо, дистрибютерийн дүгнэлтийг үндэслэн тогтооно.
  18. Даатгагдсан хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоохдоо албан ёсны дистрибютор компаниар засварлах, хэсэгчлэн засварлах, орлуулах эсвэл тэдгээрийн үнэлгээний дүнгээр олгоно. 
  19. Даатгагчийн сонгосон засварын газарт засвар, үйлчилгээнд 1 жилийн баталгаа өгнө.
  20. Барилгын хохиролын нөхөн төлбөрт хуулийн дагуу баталгаа гаргуулна.
  21. Барилгын хохиролын нөхөн төлбөрийг олгосоны дараа эрх бүхий байгууллага, комиссоор, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хүлээлцэнэ.
  22. Аливаа хөрөнгийн хохиролын засварлах хугацаа нь 180 хоногоос хэтрэхгүй бөгөөд солигдох хэсгийн материалыг сонгох, захиалахад захиалагчтай хэлэлцэж зөвшилцсөн протокол хөтөлж гэрээнд хавсаргана.
  23. Хохирсон эд хөрөнгийг ослын газраас засварын газар луу зөөх, тээвэрлэх зардлыг Даатгагч 50% нөхөн төлнө.