НүүрБидний тухай
Давхар даатгал
Бидний тухай
ТанилцуулгаГүйцэтгэх захирлын мэндчилгээТөлөөлөн удирдах зөвлөлУдирдлагын багБүтэц зохион байгуулалтТүүхэн он жилүүдСанхүүгийн тайланСанхүүгийн үзүүлэлтүүдДавхар даатгалДавуу талНийгмийн хариуцлага

Давхар даатгал

Бид эрсдэлийнхээ тодорхой хэсгийг олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, санхүүгийн чадавхи бүхий давхар даатгалын компани болон мэргэшсэн, туршлагатай брокеруудад даатгалын төрөл, эрсдэлийн онцлог, хэмжээ зэргээс шалтгаалан тараан байршуулж байна. Мөн бид 2011-2015 он хүртэл даатгалын бүтээгдэхүүнүүдээ багцлан, багцын давхар даатгалын гэрээг Германы Hannover re компанитай байгуулж ажилласан бөгөөд 2016 оноос манай багцын давхар даатгалын гэрээнд Trust Re болон Hannover Re компаниуд хамтарсан хувь хэмжээгээр оролцож гэрээ байгуулан ажилласан. 2017 оноос бид Францын SCOR давхар даатгагчтай хамгаалалтын хэмжээгээ 3 сая ам доллар хүртэл нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Давхар даатгалын түнш байгууллагууд

1970 онд байгуулагдаж хөрөнгө, хариуцлага, амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Standard & Poor’s AA- “Тогтвортой” and A.M. Best A “Эерэг” зэрэглэлтэй. 2017 оноос багцын давхар даатгалын гэрээгээ шинэ түвшинд хүргэн ажиллаж байна.
Дэлхийн номер 3-т багтдаг Германы давхар даатгалын компани. Standard & Poor’s AA- “Very Strong” мөн A.M. Best A+ “Superior” зэрэглэлтэй. 2011 оноос эхлэн Практикал Даатгал ХХК-тай хамтран ажиллаж байна.
1953 онд байгуулагдсан бөгөөд өдгөө агаарын хөлгийн даатгалаар тэргүүлэгч компаниудын нэг юм. Бидэнтэй агаарын хөлгийн даатгалаар хамтран ажиллаж байна.
Дэлхийн 70 гаруй улсад салбартай. 160 улс оронд үйлчлүүлэгчтэй. Standard & Poor’s AA “Very Strong” мөн A.M. Best A+ “Superior” зэрэглэлтэй. 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
Бахрейн, Кипр, Малайз, Марокко зэрэг улсад салбар, төлөөлөгчийн газартай Азийн томоохон давхар даатгагч. Standard & Poors, A.M.Best “A-“ зэрэглэлтэй. 2015, 2016 онуудад эхлэн багцын давхар даатгалын гэрээ байгуулан ажилласан.
Энэтхэг улсад төвтэй Азийн томоохон даатгал, давхар даатгалын брокер компани. 2007 оноос Практикал Даатгал ХХК –тай олон салбарт хамтран ажиллаж байгаа компани юм. 
Дэлхийн 100 гаруй оронд 26,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Практикал Даатгал ХХК -тай 2010 оноос эхлэн уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж байгаа билээ.