Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

БЭЛЭН МӨНГӨНИЙ ДААТГАЛ

Энэхүү даатгал нь даатгуулагч өөрийн эзэмшлийн байрнаас банк эсвэл гэрээнд тодотгон заасан өөр байрлал руу бэлэн мөнгийг өөрийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байх үед болон мөн заагдсан маршрутад заагдсан нөхцлөөр ажилтаны биед явах үеийн хулгай дээрэм гэмт үйлдлийн улмаас алдагдах хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Дараах төрлийн эрсдэлүүд хамаарагдана. 

Замд явах үеийн эрсдэл

  1. Даатгуулагчийн заагдсан маршрутаар замд яваа бэлэн мөнгө нийтийн бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал
  2. Мөн заагдсан маршрутаар заагдсан нөхцлөөр ажилтаны биед явах үеийн хулгай дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал.

Хадгалагдаж байх үеийн эрсдэл

  1. Харуул хамгаалалттай өрөө тасалгаанд, зориулалтын сейф-нд хадгалагдаж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Бодит хохирлыг 100% нөхөн төлнө. 
  2. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.