Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ДААТГАЛ

ХАМГААЛАЛТ

Зам барилга барих, угсрах ажлын үеэр гарч болох эрсдэлээс хамгаалах бөгөөд дараах 2 хэсэг хамгаалалттай:

  1. Барилгын эд материал, хөрөнгөнд учрах хохирол

Даатгалын эрсдэлийн улмаас барилгын талбай дээрх түүхий эд, бараа материал, түр ашиглагдах сууц, агуулах, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөнд гэмтэл хохирол учирсан тохиолдолд гэрээнд заасан даатгалын үнэлгээнд багтаан бодит хохирлыг бүрэн нөхөн төлнө.

  1. Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага

Барилга угсралтын ажлын явцад даатгуулагч, түүний ажиллагсад, барилгын түр гэрээт ажилчдын санамсаргүй болгоомжгүй буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлнө.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  • Үндсэн эрсдэл
  • Гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
  • Газар хөдлөлт, үер, аянга цахилгаан, хүчтэй аадар бороо, хүчтэй цасан болон шороон шуурга,мөндөр зэрэг байгалийн эрсдэл
  • Гуравдагч этгээдээс учруулах санамсаргүй болон санаатай үйлдлийн улмаас үүдсэн эвдрэл гэмтэл
  • Барилгын ажилтай шууд холбоотойгоор барилгын ажиллагсад, барилгын түр гэрээт ажилчдын санамсаргүй болгоомжгүй буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд хохирол учруулснаас үүдсэн эрсдэл
  • Иргэний хөдөлгөөн, бослого нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас хөрөнгөнд учрах эрсдэл
  • Нэмэгдэл эрсдэл / нэмэлт хураамжийн үндсэн дээр/
  • Хохирлын улмаас үүссэн хог хаягдлыг зайлуулах зардал
  • Хохирлын үр дагаврыг арилгах зорилгоор гарсан нэмэгдэл зардал / илүү цаг, шөнө болон амралтын өдрүүдээр ажиллуулсны нэмэгдэл, зайлшгүй гарах тээврийн зардал гэх мэт/

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээг барилга угсралтын ажлын гэрээний үнийн  дүн, хүлээх хариуцлагын хязгаар дээр үндэслэн харилцан хэлэлцэж тогтооно.

  • Барилгын ажлын гэрээний үнэ дээр үндэслэн тогтооно.
  • Ойр орчмын хөрөнгийг даатгуулахаар бол тухайн хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнээр тооцож үнэлгээнд нэмж оруулна.
  • Барилгын материалыг өмчлөгч хангаж байгаа тохиолдолд түүнийгээ даатгахыг хүсвэл үйлдвэрлэсэн өртгөөр нь үнэлгээнд оруулна. 

ХУРААМЖ

- Хураамжийг даатгалын үнэлгээнээс 0,2% - 1,3% -иар тооцох ба барилгын ажлын онцлог эрсдэлээс хамааран хураамжийг нарийн тооцно.

- Барих гэж буй барилгын материалын хийц түүхий эд материал, барилга баригдах газрын байрлал, / үерт автах эгзэгтэй хэсэгт байрлаж байгаа эсэх гэх мэт/ ойр орчимд айл, барилга байгууламж байгаа эсэх, байгаа бол зай зэрэг эрсдэлийн байдлаас хамаарч тооцно. 

НӨХӨН ТӨЛБӨР

  • Даатгалын хугацаанд гэнэтийн санаандгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд аливаа засвар үйлчилгээний зардлыг даатгалын зүйл тус бүрийн хувьд даатгалын үнэлгээнд багтаан нөхөн сэргээх, солих орлуулах, засварлах эсвэл эдгээр зардлын дүнг бэлнээр, дансаар нөхөн төлнө.
  • Даатгуулагчийн хариуцах хэсгийг гэрээний үнийн дүн, даатгалын үнэ зэргээс хамаарч харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын 2-р хэсгийн хамгаалалтын даатгалын нөхөн төлбөр:
  • Энэ даатгалаар дараах нэмэлт зардлуудыг даатгалын баталгаанд заасан нөхөн төлбөрийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж тооцон даатгуулагчид нөхөн төлнө.
  • Даатгуулагчаас ирсэн аливаа нэхэмжлэлийн зарга мэдүүлсэн зардлууд,
  • Даатгагчийн бичгээр зөвшөөрсөн бүх зардал
  • Даатгалын эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнг даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлнө.