Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

АГААРЫН ХӨЛГИЙН ДААТГАЛ

Ач холбогдол: Таны өөрийн эзэмшлийн эсвэл түрээс, зээлээр түр ашиглаж буй агаарын хөлгийн дараах зүйлсэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниас таны агаарын хөлгөнд учирсан хохирлыг арилгах зардлыг нөхөн төлнө.

Үүнд:

  • Их бие, хөдөлгүүр эд ангиудад
  • Агаарын хөлгийн нисэх бүрэлдэхүүний эрүүл мэнд, амь нас
  • Агаарын хөлгийн нислэг үйлдэж байх үедээ бусдын өмнө хүлээх хариуцлага
     


Онцлог: Агаарын хөлгийг монголын даатгалын компаниуд давхар даатгалын компанитай хамтран давхар даатгалын гэрээгээр хийгддэг даатгал юм. Мөн агаарын хөлгийн эд хөрөнгө, нисэх багийн эрүүл мэнд амь нас, агаарын хөлөг бусдад хохирол учруулж болзошгүй хариуцлага гэсэн 3 төрлийн даатгалыг хослуулан иж бүрэн байдлаар хийдэг.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Таны агаарын хөлөгтэй ижил төрлийн марк, ойролцоо хүчин чадалтай,  ашиглалтанд орсон хугацаа, ерөнхий байдал зэрэгтэй ойролцоо агаарын хөлөг худалдаж авч болох болон зарах үнийг хэлнэ.


Хураамж: Давхар даатгалын гэрээний төрөл, нөхцөл, олон улсын давхар даатгалын зах зээлийн чиг хандлага зэрэг олон зүйлсээс хамааруулан тооцдог.


Нөхөн төлбөр:

  • Агаарын хөлөгт хохирол учирсан тохиолдолд гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх, засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Агаарын хөлөг бусдад хохирол учруулсан тохиолдолд гарсан хохирлын хэмжээгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Агаарын хөлгийн нисэх багийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд холбогдох мөнгөн тэтгэмж эсвэл эмчилгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.