Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгалХүнд машин механизмын даатгалСуурилуулсан болон зөөврийн тоног төхөөрөмжийн даатгалУул уурхайн хөрөнгийн даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалБараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгалБэлэн мөнгөний даатгалЛангууны барааны даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалБарилга угсралтын ажлын даатгалДотоод ачаа тээврийн даатгалАгаарын хөлгийн даатгалГадаад ачаа тээврийн даатгал

ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Ач холбогдол: Та гадаад улсаас өөрийн хөрөнгийг эх орондоо зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.


Үнэлгээ: Та гадаад улсаас зөөн авчирч буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.


Хураамж: Таны бараа материал хөрөнгө аль улсын аль мужаас ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд гадаад улсаас ачигдан гарснаас таны гар дээр хүрэх хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.


Хугацаа: Таны бараа гадаад улсаас ачигдсанаас хойш таны гар дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна


Нөхөн төлбөр: Таны бараа материал хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.