Санхүүгийн даатгал
Бизнес тасалдлын даатгал Төлбөр тасалдлын даатгал

БИЗНЕС ТАСАЛДЛЫН ДААТГАЛ

Ач холбогдол: Танай байгууллагын хөрөнгөнд хохирол учирснаас шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй тохиолдолд даатгалын компаниас санхүүгийн алдагдал, хохиролыг нөхөн төлдөг ач холбогдолтой даатгал юм.


Онцлог: Үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгал дээр нэмэлтээр хийгэх бөгөөд дангаараа хийгддэггүй онцлогтой даатгал юм.


Хугацаа: Үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний хугацаатай адил байна.


Үнэлгээ: Танай байгууллагын үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгалын үнэлгээний 20%-иас ихгүй байна.


Хураамж: Хамгаалалтын хэмжээ, хугацаа, бүтээгдэхүүн үйлдэврлэлтийн үйл явц зэргээс шалтгаалан 0.43% - 1.5%-иар тооцно.


Нөхөн төлбөр: Танай байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах тогмол зардлуудыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.