Санхүүгийн даатгал
Бизнес тасалдлын даатгал Төлбөр тасалдлын даатгал

ТӨЛБӨР ТАСАЛДЛЫН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Даатгуулагчаас бараа үйлчилгээг зээлээр худалдан авч буй зээлдэгч нь даатгалын эрсдэлийн улмаас төлбөрөө төлөөгүйн улмаас учрах хохиролоо даатгалын компаниар нөхөн төлүүлэх ач холбогдолтой.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгуулагчаас зээлдэгчид олгосон зээлийн үлдэгдэл.  

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Зээлдэгч зээлийн төлбөрөө зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүй хойшилсон нөхцөл байдал
  2. Зээлдэгч байгууллагыг дампуурсан гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нотолсон
  3. Байгалийн эрсдэл

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Зээлээр худалдах гэрээ нь хууль эрх зүйн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
  2. Зээлдэгч даатгуулагчаас зээлээр авсан бараа үйлчилгээний төлбөрөө хийх ёстой хугацаанаас хойш 90 хоног хэтрүүлсэн тохиолдолд даатгуулагч зээлдэгчэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн эсрэг өөрийн хохиролоо нөхөн төлүүлэхээр даатгагчид хандана.
  3. Даатгагч нь даатгуулагчийн нөхөн төлбөр авах хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийг харгалзах эсвэл даатгагч шууд нөхөн төлөхөөр хүлээн зөвшөөрч болно.
  4. Хохирлын үед Даатгуулагч хохирлоо барагдуулахаар зээлдэгчийнхээ эсрэг шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргасан ба шүүх авч хэлэлцэхээр болвол даатгуулагч энэ үйл явдлын тухай даатгагчид 7 хоногийн өмнө мэдэгдэнэ.
  5. Шүүх зээлдэгчийг буруутайд тооцон зээлдэгчийг даатгуулагчид зээлийн төлбөрийг төлөх шийдвэр гарсан тохиолдолд даатгуулагч түүнийг 10 хоногийн дотор даатгагчид мэдэгдэнэ.
  6. Шүүх зээлдэгчийг даатгуулагчид төлбөр төлөх шийдвэр гарсан тохиолдолд, даатгагч шүүхийн шийдвэрийн дагуу зээлдэгчийг төлөөлж даатгуулагчид нөхөн төлбөрийг олгох ба мөн шүүхийн хөлс, торгууль зэргийг төлнө.
  7. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлдэгч нь даатгуулагчид төлбөр төлөх тохиолдолд даатгагч зээлдэгчийн төлөх зээлийн дүнг даатгуулагчид нөхөн төлсөн тохиолдолд зээлдэгчийн зээлээр авсан бараа, үйлчилгээ нь даатгуулагчийн өмчлөл, эзэмшилд шилжинэ. Даатгуулагч зээлдэгчээс шилжүүлэн авсан бараа үйлчилгээний өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг даатгагчид шилжүүлэх үүрэгтэй.
  8. Даатгагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн бараа, үйлчилгээг даатгуулагч өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан дахин худалдан борлуулах, түрээслүүлэх зэргээр даатгагчийн нөхөн төлсөн дүнг буцааж төлөхөд  бүхий л талаар хамтран ажиллах үүрэгтэй.
  9. Хэрэв даатгуулагч түүний зээлдэгч талууд хоёулаа эсвэл аль нэг тал буруу ойлголттой байвал эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрийн дагуу байна. Хэрэв шүүх даатгуулагчийн талд шийдвэр гаргасан бол даатгагч даатгуулагчид нөхөн төлбөрийг олгоно.