Мал амьтдын даатгал
Тахианы аж ахуйн даатгал

ТАХИАНЫ АЖ АХУЙН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү даатгалын нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд даатгуулагчийн өндөглөгч тахианд гэнэтийн болон гадны нөлөөллөөс хамааралтай эрсдэл учирсан тохиолдолд даатгалын компаниар хохирлоо барагдуулах болгох ач холбогдолтой

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Галын эрсдэлээс хохирол учрах
  2. Байгалийн эрсдэлээс хохирол учрах
  3. Хүний хүчин зүйл,  техник технологиос үүдэн хохирол учрах
  4. Өвчин 

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Бодит хохирлын дүнгээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийн хэмжээ тодорхойлогдоно.
  2. Даатгалын хугацаанд учирсан хохирлыг бодит хохирлын мөнгөн дүнгээр эсвэл хорогдсон дэгдээхэй болон өндөглөгч тахианы тоо ширхэгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  3. Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг /0-20%/-ийг  хассан дүнгээр нөхөн төлнө. 
  4. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.
  5. Даатгагч бүрэн сүйрэл, хэсэгчилсэн хохирлоос үлдсэн сэгийг устгалд оруулах зардлыг нөхөн төлөхгүй бөгөөд устгалд оруулах үйл ажиллагаанд ороцож хяналт тавина.