Итгэлцлийн даатгал
Урьдчилгаа төлбөрийн даатгал

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Даатгуулагч ажлаа гүйцэтгэж чадахгүйгээс улбаалан захиалагчаас авсан урьдчилгаа төлбөрийг буцаан төлж чадахгүйд хүрч эрсдэл гарсан тохиолдолд даатгалын компаниар хохирлоо нөхөн төлүүлэх ач холбогдолтой.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Байгалийн эрсдэл /Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ажлаа гүйцэтгэж чадахгүй болох эрсдэл/;
  2. Бүх төрлийн хүний оролцоотой буюу оролцоогүй галын эрсдэл;
  3. Цахилгааны эрсдэл;
  4. Нийт ажиллагсдыг хамарсан осол гэмтлийн үед ажилчдын 50%-аас багагүй нь хөдөлмөрлөх чадваргүй болсоноос; ажлаа гүйцэтгэж чадахгүй байх эрсдэл;
  5. Төрийн бодлого, шийдвэрийн улмаас дампуурах;
  6. Гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл. Үүнд:
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа;
  • Хулгай , дээрэм.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагч ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрч захиалагчаас авсан урьдчилгаа төлбөрийг буцаан төлж чадахгүй тохиолдолд даатгагч даатгуулагчийн өмнөөс захиалагчид хохирлыг нөхөн төлөх ба нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  2. Нөхөн төлбөрийг тооцохдоо даатгалын нийт үнэлгээнээс, даатгалын нийт үнэлгээг даатгуулагчийн ажлын гүйцэтгэлийн хувиар үржүүлсэн мөнгөн дүнг хасч тооцох буюу ажлын гүйцэтгэлд хувь тэнцүүлэх зарчмаар олгоно.
  3. Даатгагч нь даатгуулагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа нэхэмжлэлийг шийдвэрлэх эрхгүй. Хэрэв даатгагчийн нөхөн төлөхөөр хэлэлцэж зөвшөөрсөн саналыг даатгуулагч хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэх бол Даатгагчийн хариуцлага нь Даатгуулагчийн татгалзсан өдөр хүртэлх нэхэмжлэлтэй холбоотой бүхий л зардал болон нэхэмжлэлийн дүнгийн нйилбэрээс хэтрэхгүй байна. 
  4. Даатгалын тохиолдол бүрд даатгуулагчийн хариуцах хэсэг нь 20% байна.
  5. Гэрээний дагуу Даатгагч Даатгуулагчийн захиалагчид нөхөн төлбөр олгосон тохиолдолд Даатгуулагчаас захиалагчид олгосон нөхөн төлбөрийг даатгуулагч буцаан нэхэмжилнэ.
  6. Гэрээний 6.5-р зүйл дээр Даатгагч болон Даатгуулагч тусгай гэрээ байгуулна.