Мэргэжлийн хариуцлагын даатгал
Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалТээвэрлэгчийн хариуцлагын даатгалЭмчийн мэргэжлийн хариуцлагын даатгалУдирдах ажилтны хариуцлагын даатгалМэргэжлийн хариуцлагын даатгал

ЭМЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Тухайн эмч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулснаас үүсэх хохирол, зардлыг нөхөн төлнө.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Эмч болон эмнэлгийн ажиллагсад мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх хугацаанд үйлчлүүлэгчийн амь насанд учруулсан хохирол;
  2. Эмч болон эмнэлгийн ажиллагсад мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх хугацаанд үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирол;
  3. Эмч болон эмнэлгийн ажиллагсад мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх хугацаанд үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохирол.

ХУГАЦАА

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР

1. Даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд дараах зардлуудыг 80% нөхөн төлнө. Үүнд:

- Эмнэлэг, эмчилгээний зардал

- Буяны ажлын зардал

- Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол

2. Даатгагч дараах нэмэлт зардлуудыг 80% нөхөн төлнө. Үүнд:

- Шүүхийн зардал

- Өмгөөлөгчийн зардал

- Хуулийн зөвлөгөө

Даатгагч даатгуулагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа нэхэмжлэлийг шийдвэрлэх эрхгүй. Хэрэв даатгагчийн нөхөн олгохоор хэлэлцэж зөвшөөрсөн саналыг даатгуулагч хүлээн зөвшөөрөлгүй нэхэмжлэлтэй холбогдсон шүүх үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг хүссэн тохиолдолд даатгагчийн хариуцлага нь даатгуулагчийн татгалзсан өдөр хүртэлх нэхэмжлэлтэй холбоотой зардал болон нэхэмжлэлийн дүнгээр байна.