Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлагаХийсэн ажлууд

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Манай компани MNS ISO 26000:2012 нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлж, үндсэн 7 шалгуур үзүүлэлтэд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын олон талт хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тайлагнах

Байнга тайлагнаж байх нь нийгмийн уур амьсгалыг зөв бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай компанийн зүгээс гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааны улмаас сөрөг нөлөөлөл бий болсон бол бид уг үйл ажиллагааныхаа төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээх юм. Бид дараах чиглэлээр түлхүү анхаарч тайландаа тусгаж байна.

Үүнд:

  • Компанийн зүгээс хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын ажлууд нийгэмд ямар нөлөө, үр дүн үзүүлж буйг тухай бүрт нь тайлагнах.
  • Санамсаргүй байдлаас үүдэлтэй алдаа, хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд нэн даруй алдаагаа засаж залруулах.

ИЛ ТОД БАЙДАЛ

Бид үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй явуулдаг ба санхүүгийн болон үйл ажиллагааны бусад тайланг сар, улирал бүр Санхүүгийн зохицуулах хороонд гарган тайлагнадаг. Мөн бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тайлан, мэдээллээ тогтмол дамжуулан танилцах боломжоор хангадаг билээ.

ШУДАРГА ЁС

Бид компанийн үйл ажиллагаа, ажилтнууддаа тавьдаг нэн тэргүүний шаардлага бол шударга, ёс зүйтэй байх зарчим бөгөөд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Үүнд:

  • Бaйгууллага дотор бусадтай харилцах, шийдвэр гаргахдаа баримтлах ёс зүйн хэрэгжилтэнд тохирсон дүрэм журмуудыг удирдлагын зүгээс батлан нэвтрүүлсэн.
  • Байгууллагын шударга бус, ёс зүйгүй үйлдлийн талаар ил тод мэдээлэх механизм бий болгох зорилготой “Үйлчилгээний үнэлгээ өгөх хайрцаг”-ийг ажиллуулж үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдолыг хүлээн авч зохих арга хэмжээг авдаг.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ

Бид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, түүний ач холбогдол, нэгдмэл шинжийг ханган биелүүлэхийг зорин, нийгмийн хариуцлагадаа тусган ажилладаг. Манай компани энэхүү зарчмыг хангах зорилгоор дараах зүйлсийг хэрэгжүүлж байна.

Үүнд: 

  • Хүний эрхийн норм, хэм хэмжээнд заасан эрх үүргүүдийг бүх нийтээр дагаж мөрдөх
  • Ажилтнуудын хөгжил, амьжиргааг дээшлүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулах
  • Ажилтнуудыг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин урамшуулал бодох

ОЛОН УЛСЫН НОРМ, ХЭМ ХЭМЖЭЭГ МӨРДӨХ

Бид Олон улсын даатгалын норм, хэм хэмжээг даган мөрдөж үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Үүнд: 

  • Хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх
  • Нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх
  • Манай явуулж буй үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн байх
  • Олон улсын норм, хэм хэмжээг сахин биелүүлдэггүй байгууллагуудтай хамтарч ажиллахаас татгалзах
  • Бусдын буруутай үйлдэлд туслахгүй байх

ХУУЛЬ ДҮРМИЙГ САХИХ

Бид хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн байгууллагын хууль дүрмийг сахин биелүүлэх талаар дараах арга хэмжээг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлдэг.

Үүнд: 

  • Батлагдаад хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа хууль дүрмийг ч биелүүлэх байнгын бэлтгэлтэй байх
  • Хуулийн хүрээнд хүлээсэн бүх үүрэг хариуцлага, биелэлтийн явцын талаар тухай бүрт нь мэдээлэх

ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН СОНИРХЛЫГ ХҮНДЭТГЭХ

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн үзэж, тэдэнтэй нягт холбоотой байх нь хамгийн чухал асуудлуудын нэг юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхолд тулгуурлан “Хамтын ажиллагааны хөтөлбөр” боловсруулан ажилладаг. 

Үүнд:

  • Сургалт зохион байгуулах
  • Эрсдэлийн шинжилгээ хийж, заавар зөвлөмж өгөх
  • Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах
  • Шагнал урамшуулал тооцох