Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлагаХийсэн ажлууд
2017-07-16
Монгол оронд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ой хээрийн түймэртэй тэмцэж буй олон зуун эх оронч залуусыгаа дэмжих үүднээс манай Практикал Даатгал компани өөрсдийн бага ч гэсэн хувь нэмрээ оруулав.
2016-06-06
Практикал Даатгал ХХК "Эрсдэлгүй Ирээдүй" сайн үйлсийн аяныхаа хүрээнд "Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн Заюу Тайж нийгэмлэг"-д тусламжийн гараа сунгалаа.
2016-06-01
Практикал Даатгал ХХК нь Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо-той байнгын хамтын ажиллагаатай байдаг билээ. Мөн жил бүрийн Эх Үрсийн баяраар Монголын дүлий иргэдийн үндэсний холбоотой хамтран сонсголгүй иргэдийн хүүхдүүд болон, сонсголгүй хүүхдүүдэд зориулан өдөрлөг зохион байгуулж дуу, бүжиг, зураг гэх мэт тэмцээн уралдааныг зохион байгуулж бэлэг гардуулдаг сайхан уламжлалтай.
2016-04-25
Практикал Даатгал ХХК-ийн ажилтнууд улаан бурхан өвчний эсрэг нэгдэж нэг өдрийн цалингаа шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эм тарианы зардалд хандивлалаа.
2015-11-16
Практикал Даатгал ХХК "Халуун сэтгэл" хандивийн аянд нэгдлээ. Энэхүү аянд нэгдэж ивээн тэтгэлэг үзүүлснээр бид хүүхдийн төлөөх "Халуун Болор" төвийн нэрэмжит, Баянхонгор аймгийн Шаргалжуут рашааныг түшиглэн баригдах "ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН СУВИЛАЛ"-ын барилгын санхүүжилтийг босгоход хувь нэмрээ оруулж байгаа билээ.