НүүрНөхөн төлбөр
Даатгалын тохиолдол гарсан үед авах арга хэмжээ
Таны хийлгэж буй даатгалын бүтээгдэхүүн ямар эрсдэлүүдээс хамгаалж буйг та тухайн даатгал хийж буй даатгалын ажилтанаар заавал тайлбарлуулна уу. Тухайлбал галын эрсдэл, байгалийн эрсдэл, замын хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох гэх мэт эрсдэлүүд бий. Таны даатгалд ямар эрсдэл хамрагдсан байна тэдгээр эрсдэлүүдийн улмаас учирсан хохиролыг даатгалын компани төлнө.

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ ГАРСАН ҮЕД:

  • Замын цагдаагийн газар дуудлага өгөх. Утас: 124, 70112100
  • Ослын улмаас хүн бэртэж, гэмтсэн бол түргэн тусламж дуудах. Утас: 103
  • Практикал Даатгал ХХК-ийн шуурхай албанд дуудлага өгөх. Утас: 7777-6677, 9400-1525
  • Осол гарсны улмаас зам түгжирсэн тохиолдолд ослын газрын зургийг 4 талаас нь авсны дараа байрнаас нь хөдөлгөх
  • Хохирогч ямар нэг байдлаар жолооч, буруутай этгээдтэй өөрийн бурууг хүлээн зөвшөөрч тохиролцохгүй байх /Тохиролцсон тохиолдолд нөхөн төлбөр олгохгүйг анхаарна уу/.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ ГАРСАН ҮЕД:

  • Практикал даатгал ХХК-ийн Шуурхай албанд дуудлага өгөх. Утас: 7777-6677, 9400-1525
  • Шуурхай албаны зөвлөсөнөөр шаардлагатай бол Замын Цагдаагийн Газар дуудлага өгөх. Утас: 124
  • Хохирлыг тохиолдлын бус үед илрүүлж, мэдсэн бол тэр даруйдаа Практикал Даатгал ХХК-ийн Шуурхай албанд дуудлага өгч байрнаасаа хөдлөлгүй зураг авч, баримтжуулах.