НүүрБидний тухай
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Бидний тухай
ТанилцуулгаГүйцэтгэх захирлын мэндчилгээТөлөөлөн удирдах зөвлөлУдирдлагын багБүтэц зохион байгуулалтТүүхэн он жилүүдСанхүүгийн тайланСанхүүгийн үзүүлэлтүүдДавхар даатгалДавуу талНийгмийн хариуцлага

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт Хатагтай, Ноёд оо
Өнгөрсөн арав гаруй жил бидэнд итгэн эрсдэлээ даатгаж, хамтдаа хөгжин дэвшиж байгаа нийт харилцагч, даатгуулагч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Бид харилцагч нартаа даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эрсдэл учирсан үед нь эрхэм анд нь, эрсдэлийн удирдлагад нь үнэнч зөвлөгч нь байж, гарч болзошгүй эрсдэлийг олж илрүүлэх, эрсдэлийг нь бууруулах, арилгах чиглэлээр зөвлөгөө өгч хамтран ажиллахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын түвшинд хүргэхийг зорин, чанарын менежментийн ISO стандартыг 2013 оноос хэрэгжүүлэн баталгаажуулж, шинэчлэн сайжруулсаар байна. Мөн бид Монголын даатгалын салбарт үргэлж шинийг санаачлагч, анхдагч байхыг зорьж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэддээ чиглэсэн олон талт хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Даатгалын салбар Монгол улсад өдрөөс өдөрт улам хурдацтайгаар шинэчлэгдэн хөгжиж байгаа бөгөөд бид энэхүү ахиц дэвшил, шинэчлэлийн түүчээ нь байдагтаа баяртай байна. Манай компанид даатгалын салбарын хамгийн чадварлаг мэргэжилтнүүд ажилласнаар бид хамгийн үнэ цэнэтэй хөрөнгийг бүрдүүлж чадсан ба эрсдэлгүй иргэн, эрсдэлгүй гэр бүл, эрсдэлгүй нийгмийн сайн сайхны төлөө нэгэн зорилгоор нэгдэн ажиллаж байна.
Бид та бүхний итгэл найдварыг алдахгүй, урмыг хугалахгүй байхын төлөө хичээн ажиллах болно.

 

ХҮНДЭТГЭСЭН,

"ПРАКТИКАЛ ДААТГАЛ" ХХК-н ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

О.ГАНТӨМӨР