Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн ослын даатгалХүүхдийн гэнэтийн ослын даатгалХурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалХөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалЭмчилгээний зардлын даатгалГадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалСэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалОюутны гэнэтийн ослын даатгал"Энх Ирээдүй" Олон улсын эрүүл мэндийн даатгалУрлагийн ажилтны гэнэтийн ослын даатгал

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДАЛТЫН ДААТГАЛ

Ач холбогдол: Таны эрүүл мэнд, амь насанд бүх төрлийн өвчлөлөөр хохирол учирсан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.


Үнэлгээ: Үнэлгээг та өөрөө тогтоох бөгөөд хэрэв та өвдсөн тохиолдолд нэг өдөрт тооцогдох хураамж нь таны энэ даатгалын бүтээгдэхүүний үнэлгээ болох бөгөөд өдөрт 1000-10,000₮ хүртэлх 90 хоног хүртэлх хугацаагаар нийт үнэлгээг тогтоох болно.


Хураамж: Хураамж нь тантай харилцан тохиролцсны үндсэн дээр үнэлгээний 4% - 6% байна.


Хугацаа: 90 хоног хүртэлх хугацаатай.


Нөхөн төлбөр: Таны өвдсөн үеийн эмчийн зөвлөгөөнөөс авсан листэн дээр үндэслэн анх тохиролцсоны дагуу амралтын өдрүүдийг оролцуулан таны өвдсөн хоногт үржүүлэн 90 хүртэлх хоногоор тооцон даатгалын үнэлгээнд багтаан олгох болно. Жишээлбэл: Та анх хоногт олгогдох мөнгөө 10,000₮ гэж тохиролцсон ба та 21 хоног өвдлөө гэхэд тө өвчтэй байсан хоногууддаа үнэлгээгээ үржүүлэн 210,000₮ авахаар болж байна.