НүүрБүтээгдэхүүнИргэдийн даатгалЭд хөрөнгийн даатгал
Орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгал
Орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн даатгалЗуслангийн байшингийн даатгалАмины орон сууцны даатгалБайшин барилгын даатгал - Үл хөдлөх хөрөнгийн даатгалГэрийн даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгал

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Таны орон сууц гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Галын эрсдэл/гал түймэр, дэлбэрэлт/
  2. Байгалийн эрсдэл/газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй/
  3. Цахилгаан, эрчим хүчний эрсдэл
  4. Сан техникийн эрсдэл
  5. Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Үл хөдлөх хөрөнгийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг даатгалын үнэлгээ хүртэл 100%-р нөхөн төлнө. 
  2. Үл хөдлөх хөрөнгийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн өртөгт үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
  3. Нэг удаагийн тохиолдлоор нөхөн төлбөр олгох дээд хэмжээ үнэлгээ хүртэл 1 удаа олгоно.
  4. Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсгийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
  5. Даатгуулагчаас шалтгаалаагүй хохирлыг 100% нөхөн төлнө.
  6. Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг (20 хувь)-ийг хасч олгоно.
  7. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
  8. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.