Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн ослын даатгалХүүхдийн гэнэтийн ослын даатгалХурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалХөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалЭмчилгээний зардлын даатгалГадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалСэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалОюутны гэнэтийн ослын даатгал"Энх Ирээдүй" Олон улсын эрүүл мэндийн даатгалУрлагийн ажилтны гэнэтийн ослын даатгал"Энх Ирээдүй" Хүүхдийн эрүүл мэндийн даатгал

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
"Энх Ирээдүй" хүүхдийн эрүүл мэндийн даатгал нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөн болон тэтгэмж хэлбэрээр нөхөн төлдөг ач холбогдолтой даатгал юм.
 
ХАМГААЛАЛТ
 
Сурагчдын гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл, архаг хууч өвчний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн төлнө.
 
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
Гэнэтийн ослын даатгалын эрсдэл
Эрүүл мэндийн даатгалын эрсдэл
 
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ
 
Даатгалын үнэлгээ 3,000,000.00 төгрөг байна.
 
ЖИЛИЙН ХУРААМЖ
 
1-3-р ангийн хүүхдүүд 30,000.00 төгрөг, 4-12-р ангийн хүүхдүүд 45,000.00 төгрөг байна.
 
ОНЦЛОГ
 
Ажлын бус цагаар мөн үйлчлэх бөгөөд 24 цагийн хамгаалалттай - Нөхөн төлбөр буюу тэтгэмжийн хэмжээ өндөр - Нөхөн төлбөр барагдуулалт түргэн шуурхай 3-5 хоног
 
НӨХӨН ТӨЛБӨР
 
- Гэнэтийн ослын улмаас гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг эмчилгээний зардлыг 100% нөхөн төлнө.
- Гэнэтийн өвчлөлийн улмаас гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг эмчилгээний зардлыг 80% нөхөн төлнө.
- Архаг хууч өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг 200,000.00 төгрөг хүртэл нөхөн төлнө.
- Гэнэтийн өвчлөл болон архаг хууч өвчний тохиолдолд даатгуулагчийн хариуцах хэсэг даатгалын тохиолдол бүрт 20% байна.
- Даатгуулагчийн шүдний өвчлөлийн улмаас гарсан эмчилгээний зардлыг даатгалын гэрээний турш 30,000.00 төгрөг хүртэл нөхөн төлнө.
- Даатгуулагчийн нүдний өвчлөлийн улмаас гарсан эмчилгээний зардлыг даатгалын гэрээний турш 30,000.00 төгрөг хүртэл нөхөн төлнө.
 
 
 
Даатгалын тооцоолуурОнлайн туслахСалбарууд & Утас