
Практикал Даатгал ХХК-тай хамтран ажилладаг эрхэм харилцагч, даатгуулагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
2003 оноос эхлэлтэй манай компанийн үйл ажиллагаа чадварлаг боловсон хүчин, харилцагч та бүхний дэмжлэгээр өдрөөс өдөрт өргөжин тэлж, цар хүрээ, ололт амжилтаа бататган өнөөгийн хамгийн шилдэг даатгалын компаниудын тоонд зүй ёсоор орж байгааг дуулгахад таатай байна.
Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ салбартаа манлайлагч нь байж, анхны онлайн даатгалын үйлчилгээ болон чанарын менежментийн ISO стандартыг нэвтрүүлэн, хот болон орон нутгийн бүх салбарууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Даатгал нь нийгмийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хуваалцаж цаашид өөрөө хөгжих боломжоор нь хангаж өгдөг хамгийн буянтай бизнес юм. Бид зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэн нийт харилцагч даатгуулагч, хөрөнгө оруулагч байгууллагууддаа илүү хариуцлагатай, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүргэж байна.
Өдрөөс өдөрт улам хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, бизнесийн орчны ахиц дэвшил, түүнд учирч болзошгүй эрсдэлийг удирдахад туслахыг бид ямагт хичээн ажилладаг бөгөөд харилцагч, даатгуулагчидтайгаа хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, эрсдэлгүй нийгмийн сайн сайхны төлөө нэгэн зорилготой, нягт холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.
Эрхэм харилцагч, даатгуулагч та бүхний ажил үйлс өргөжин дэвжиж, аливаа эрсдэлээс ангид, ирээдүйд илүү итгэлтэй, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хүндэтгэсэн,
“Практикал Даатгал” ХХК
Гүйцэтгэх захирал
Э.БАЯРМАГНАЙ