ЖОЛООЧИЙН САЙН ДУРЫН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Ач холбогдол: Сайн дурын хариуцлагын даатгал. Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахад даатгалын компани таны өмнөөс бусдын хохирлыг барагдуулах даатгал юм.
Онцлог: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг нэн тэргүүнд заавал хийлгэх бөгөөд нэмэлтээр тус даатгалыг хийлгэж болдог.
Хугацаа. 1жил
Үнэлгээ: Жолооч та өөрт учирч болох эрсдэлийг өөрөө үнэлнэ.
Хураамж: Үнэлгээнээс 1%-иар тооцон хураамжаа төлнө.
Нөхөн төлбөр: Жолооч таны бусдад учруулсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.