- Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Өргөдөл, албан бичиг;
- Даатгалын баталгааны эх хувь;
- Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, засаг захиргааны байгууллага, орон сууцны контор болон бусад хуулийн байгууллагын хохирлыг нотлох акт, дүгнэлт, тодорхойлолт.
- Осолд орсон бүх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар.
- Баримтжуулсан гэрэл зураг, видео бичлэг.
- Ослыг гэрчлэх гэрчийн тодорхойлолт.
- Даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний байгууллагын үнэлгээний дүгнэлтийг гаргуулан материалдаа хавсаргах.
- Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?
- Даатгуулсан эд зүйл бүрэн устаж, дахин ашиглаж болохгvй болсон тохиолдолд 100% олгогдоно.
- Эд хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлсэн байх.
- Даатгалын эрсдэлд тохирох хураамжийн хувийг төлсөн байх.
- Хохирлын үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай юу?
- Аливаа эд хөрөнгө болон автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлүүлдэг. /МУ-ын Даатгалын тухай хуулийн 8.4, Даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль/
- Хэрэв даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгуулагч хохирлын үнэлгээний дүгнэлтийг шаардах эрхтэй.
https://www.youtube.com/embed/F0ioJxTPZSI