Манай компани 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.
Бид нэн тэргүүнд харилцагчаа гэх чин сэтгэл, хурд, ур чадвар, нээлттэй байдал, хамтын ажиллагааг үнэт зүйлээ болгон ажилладаг бөгөөд орон даяар 21 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгээр даатгалын сүлжээ бий болгон, даатгуулагчдын хэрэгцээ шаардлага, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Бид даатгалын үйлчилгээний олон улсын жишгийг Монголд тогтоож, хэрэглэгчдийн нэн тэргүүн сонголт байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид мэргэшсэн чадварлаг багаар хамгийн оновчтой, хялбар шийдэл бүхий даатгалын бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, сэтгэл ханамжийг дээдлэн, нийгмийнхээ тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино.
УРИА
Ирээдүйд илүү итгэлтэй.
ҮНЭТ ЗҮЙЛС
- Чин сэтгэл /Итгэл даах, өөриймсөг хандлага/
- Ёс зүй
- Ур чадвар /Мэргэжлийн хурдан, шуурхай байдал/
- Хамтын ажиллагаа /Харилцагчидтай байнгын холбоотой байж, тэдний эрсдэлийн зөвлөх байна./
- Тэмүүлэл /Бүтээлч сэтгэлгээ, санаачлагатай байдал/
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ
- Хууль дүрмийг чанд мөрдөх
- Тасралтгүй шинэчлэгдэгч байх
- Хүндэтгэлтэй байх
- Санаачлагатай байх
- Хариуцлагатай байх