Ач холбогдол: Таны эрүүл мэнд, амь насанд бүх төрлийн өвчлөлөөр хохирол учирсан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.
Үнэлгээ: Үнэлгээг та өөрөө тогтоох бөгөөд хэрэв та өвдсөн тохиолдолд нэг өдөрт тооцогдох хураамж нь таны энэ даатгалын бүтээгдэхүүний үнэлгээ болох бөгөөд өдөрт 1000-10,000₮ хүртэлх 90 хоног хүртэлх хугацаагаар нийт үнэлгээг тогтоох болно.
Хураамж: Хураамж нь тантай харилцан тохиролцсны үндсэн дээр үнэлгээний 4% – 6% байна.
Хугацаа: 90 хоног хүртэлх хугацаатай.
Нөхөн төлбөр: Таны өвдсөн үеийн эмчийн зөвлөгөөнөөс авсан листэн дээр үндэслэн анх тохиролцсоны дагуу амралтын өдрүүдийг оролцуулан таны өвдсөн хоногт үржүүлэн 90 хүртэлх хоногоор тооцон даатгалын үнэлгээнд багтаан олгох болно. Жишээлбэл: Та анх хоногт олгогдох мөнгөө 10,000₮ гэж тохиролцсон ба та 21 хоног өвдлөө гэхэд тө өвчтэй байсан хоногууддаа үнэлгээгээ үржүүлэн 210,000₮ авахаар болж байна.