“Spelling bee 2015” буюу “Үсэглэгч зөгий 2015” Англи хэл дээрх олон улсын үсэглэлийн тэмцээнд Практикал Даатгал ХХК хамтран ажиллагч байгууллагаар оролцож эхний 10 байрт шалгаран амжилттай оролцсон сурагчдад гарын бэлэг, үнэ бүхий зүйлийг гардуулж өглөө. Манай компани 2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монголын Сурагчдын Холбооноос “Нийслэлийн хүүхдэд ээлтэй шилдэг байгууллага” өргөмжлөл авсан бөгөөд Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд хүүхэд багачуудад хандсан олон талт ажлуудыг зохион байгуулж ажилладаг билээ. Тэмцээний ялагч болсон сурагчиддаа баяр хүргэе!