Бид “Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Бидний хүсэл ногоон ирээдүй” Хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр энэ жил 5 дахь жилдээ ажиллаж, уг арга хэмжээнд ирсэн нийт хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг тарааж, тэмцээн уралдаанд оролцсон нийт багачууддаа мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.