Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.
Бид энэхүү Мод тарих үндэсний өдөр болон “Очир Ундраа Групп”-ийн 20 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хамт олноороо мод тарьж өөрийн компанийн төгөлийг байгууллаа.