Практикал Даатгал ХХК, Нэшнл Лайф ХХК-ийн хамтран зохион байгуулсан “BANCASSURANCE буюу Даатгалын компани ба Банкны түншлэл” хурал 6-р сарын 30-нд Туушин зочид буудлын Executive Lounge-д амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралд банк ба даатгалын түншлэлийн тодорхойлолт, үр ашиг, банкашуранс бүтээгдэхүүн үйлчилгээний талаар илтгэлүүд тавигдсан бөгөөд мөн Ипотекийн иж бүрэн даатгалын давуу тал, үр ашгийн талаар хэлэлцүүлэг хийв.