I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Дижиталчлал, автоматжуулалтын үе буюу аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалын нөлөөгөөр ажлыг автоматжуулах, хиймэл оюун ухаан роботын хэрэглээ өсч байгаа нь ажил эрхлэхэд шаардагдах ур чадваруудыг өөрчлөхөөс гадна эдийн засгийн салбаруудын хувьд томоохон сорилт болж байна. Даатгалын салбарын мэргэжилтний хувьд ирээдүйн ур чадварын чиг хандлага нь мэргэжлийн мэдлэгээс гадна асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, аналитик чадвар, сошиал буюу дижитал ур чадварууд болох дотоод ур чадваруудыг чухалчилж байна.
Даатгалын салбарт одоо ажиллаж буй мэргэжилтнүүд нь ихэвчлэн бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байдаг нь даатгалаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн тоо хангалтгүй байгааг харуулж байгаа юм. ОУ-д даатгалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг МУИС-ийн сургуулийн даатгалын сургалтын хөтөлбөртэй харьцуулан харахад мэргэжлийн хичээлүүдийн хувьд илүү дэлгэрэнгүй задалж бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр оюутанд мэдлэг олгох сургалтын хөтөлбөртэй байгаа нь даатгалын салбар харьцангуй өргөн хэлбэрээрээ хөгжсөнтэй холбоотой байна.
МУ-ын даатгалын салбарт тулгамдаж буй асуудлыг DACUM шинжилгээгээр тодорхойлж үзэхэд боловсон хүчний асуудал нь энэ салбарт тулгамдаж байгаа чухал асуудал байгаа бөгөөд даатгалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулийн тоо хангалтгүй байгаагаас шалтгаалан даатгалаар мэргэшсэн мэргэжилтнүүд салбарт дутагдаж байна. Тэгвэл ямар мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн салбарт шаардлагатай байгааг тодорхойлох зорилгоор даатгалын салбарын төлөөл болсон компаниудаас авсан судалгааны үр дүнд хариуцлагатай, хамтарч ажиллах чадвартай, хэлэлцээ хийх ерөнхий ур чадвартай, бүтээгдэхүүний талаарх ойлголт, даатгалын үйл ажиллагааны процессийн мэдлэг, салбарын хууль тогтоомжийн талаар мэргэжлийн мэдлэгийг чухалчилж байна. Харин мэргэжлийн ур чадварын хувьд хэлцэл хийх, андеррайтинг хийх, гэрээ боловсруулах ур чадваруудыг чухалчилж байна.
Мөн аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалтай холбоотойгоор даатгалын мэргэжилтэн бүр андеррайтинг хийх шаардлагагүй болно гэж үзсэнээр ирээдүйн чухал байдлын эрэмбээр илүү харилцааны ур чадвар, хамтын ажиллагаа хэрэгжүүлэх чадвар, бүтээлч хандалага болон аналитик ур чадварууд шаардлагатай гэж үзэж байна.
СЭЗИС-ийн Магистрант:
Э.Төгсжаргал