Нийт 9 итгэлцүүрээр Жолоочийн Даатгалын хураамжийг тооцдогоос И1 буюу газар нутгийн байршилаас хамаарах, И3 буюу жолоочийн нас туршлагаас хамаарах, И7 буюу тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах итгэлцүүрүүдэд өөрчлөлт орсон. Тус өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хавсралтаас харна уу
Хувь хүн:
Хувь хүн 2014 онд 33000₮-ийн хураамж төлж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэдэг байсан бол 2015 оны 8-р сарын 1-нээс “Албан Журмын Даатгал”-ын журам шинэчлэгдсэний дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг дахь авто тээврийн хэрэгслүүд 33,000 х 1,2 = 39200 төгрөгийн хураамж төлж даатгуулах гэх зэргээр өөрчлөгдөнө.
Албан байгууллага:
Албан байгууллага 2014 онд 44550₮-ийн хураамж төлж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэдэг байсан бол 2015 оны 8-р сарын 1-нээс “Албан Журмын Даатгал”-ын журам шинэчлэгдсэний дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг дахь авто тээврийн хэрэгслүүд 44550 х 1,2 = 53460 төгрөгийн хураамж төлж даатгуулах гэх зэргээр өөрчлөгдөнө.