Бид 2014 онд зам тээврийн ослыг бууруулах зорилгоор нилээд олон ажлуудыг санаачилж хийсэн бөгөөд үүний нэг нь саяхан Хэнтий аймгийн төвд Тэмүүжин бага сургуулийн хоёр талын зам дээр 2 талт, гэрэлтдэг сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа. Уг бага сургууль нь яг замын хажууд байрладаг бөгөөд зам тээврийн осол их гардаг гэсэн мэдээллийг Хэнтий аймгийн ЗЦГ-аас авсаны дагуу уг байгууламжийг байрлуулсан юм.