Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой, Санхүүгийн Зохицуулах хорооны 20 жилийн ойг тохиолдуулан Даатгалын салбарын хамт олон нэгдэж Чингисийн талбайн цэцэрлэгт хүрээлэнд ногоон гацуурууд суулган тарилаа. Энэхүү арга хэмжээнд манай байгууллага ч мөн оролцож амьдралыг тэтгэгч ногоон ундарга болсон мод тарих их үйлст гар бие оролцлоо.