Монголын даатгалын зуучлагчдын холбооны шилдэг хамтын ажиллагаатай даатгалын компаниар Практикал даатгал ХХК шалгарлаа. Даатгалын салбарын философи нь нийгмийн хариуцлагын төлөө чиглэгдсэн байдаг бөгөөд тус салбарт манлайлан хамтран ажиллагч түнш байгууллагуудаас шагнал авна гэдэг гайхалтай юм.
Тус шагнал нь дараах 4 хэмжүүрээр олгогддог.
- Гэрээний үүргийн биелэлт
- Мэргэжлийн ёс зүй
- Мэргэшсэн байдал
- Хамтын ажиллагааны санал санаачилга
Хичээл зүтгэл гарган ажилласан хамт олондоо баярлалаа.