Монгол хүн, Монгол адууны тэсвэр тэвчээрийг сорьж, морь унаж эдлэх уламжлалт өв соёлоо сурталчилах, морин аялалыг хөгжүүлэх зорилготой “Морьтон Монгол” төслийн багийн 5 гишүүнийг Практикал Даатгал ХХК 150.000.000₮ хамгаалалт бүхий “Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал”-аар ивээн тэтгэлээ. Уг багийнхан маань 2014 оны 5-р сарын 9-нөөс 2014 оны 11-р сарын 1 хүртэл нийт 15 аймгийн 100 гаруй сумаар 8538 км-ийг морьтойгоор туулах юм.