Нэгдсэн Үндэстний Байгууллагын “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ДЭЛХИЙН ЕРТӨНЦ” тунхаглалын хүрээнд “Практикал Даатгал” ХХК нь “НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар даатгалын салбараа төлөөлөн шалгарч, батламжаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монголын Сурагчдын Холбооноос гардан авлаа.
“Практикал Даатгал” ХХК нь Монгол улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжлийн төлөө, тэдний соёл хүмүүжлийн болон оюуны хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж, ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдрүү чиглэсэн үйл ажиллагаануудыг олон жил идэвхтэй зохион байгуулсаар ирсэн билээ.
Бидний төлөө саналаа өгсөн хүүхэд багачууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэхийн ялдамд үргэлж нийслэлийнхээ шилдэг иргэн байхыг хүсэн ерөөе.
Монголын үрс маш олон болох болтугай.