Практикал Даатгал ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг олон арга хэмжээний нэг нь “Эх үрсийн баяр”-аар 1000 гаруй бяцхан дүү нартаа компанийн нэрийн бэлэг өгдөг уламжлалтай билээ. Бид энэ жил “Эх Үрсийн баяр”-аар “Монголын Дүлий Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо”-той хамтран Сүхбаатарын талбай дээр “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” өдөрлөгийг зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилллаа. Энэхүү өдөрлөгөөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд 2 насны ангиллаар /4-9 нас, 10-16 нас/ “Гар зургийн уралдаан, Шилдэг авъяастан, Гүйлтийн тэмцээн, Дохио хэн сайн мэдэх вэ? гэсэн 4 төрлийн тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж, тэмцээн тус бүрд 1,2,3-р байр мөн тусгай байр эзлүүлж шилдэг 32 хүүхэд багачуудыг шалгаруулан, мөнгөн шагнал болон компанийн гарын бэлгээр шагнаж урамшууллаа. Бид сонсголын бэрхшээлтэй хүүхэд багачуудтайгаа бүтэн нэг өдрийг хамтдаа инээд хөөр баяраар дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлж тэднийхээ баяр дээр нь баяр баясгалан нэмсэндээ баяртай байна. Эх дэлхийд хүүхэд төрөхдөө эхийн хайрыг мэдэрч төрдөг Энхийн манаанд зогсохдоо эх орноороо бахархах сэтгэл төрдөг Эрээнтэй бараантай энэ орчлонд эрсдэл бас дагаж байдаг өртдөггүй хүн үгүй Харин энэ эрсдэлийг та бид хамтдaа шийдэж чадсан.