Практикал Даатгал ХХК-ийн ажилчид төрөлхийн тархины эвэрхийтэй төрсөн Г.Мөнхзаяа охины эмчилгээний зардалд 1 өдрийн цалингаа хандивлахын зэрэгцээ гарын бэлэг, дурсгалын зүйл бэлэглэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Г.Мөнхзаяа охины гавлын яс гэмтэлтэй учир тархи нь их хэмжээгээр цуван гарч байгаа тухай Солонгос эмч нар охины ээжид сануулсан байна.
Тодруулбал түүний тархи доод хэсгээсээ цуван гарч байгаа бөгөөд удах тусам амь насанд нь аюултай болж байгаа гэнэ. Ховор төрлийн хүнд өвчтэй энэ бяцхан охинд сайхан сэтгэлт хувь хүмүүс, байгууллагууд боломжийнхоо хэрээр тусалсаар байна. Та ч гэсэн тэдэнтэй нэгдэж хоёрхон настай бяцхан охинд туслаарай.
Хандивын данс: Хаан банк 5906010221 Б.Ганцэцэг
Мессежээр бичих утас: 155889
Холбоо барих утас: 98630626, 99020352
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.