Монгол Улсад сүүлийн үед даатгалын салбар маш хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан даатгуулагч иргэд, байгууллагуудын хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж, тэдний сэтгэл ханамжийн түвшин нэлээд өндөрсөх болсон. Тэгвэл хэрэглэгчдийн энэхүү хүсэл шаардлагыг хангаж ажиллахыг “Практикал Даатгал” компанийн хамт олон гол зорилгоо болгон, үйл ажиллагаандаа “MNS ISO 9001:2010” олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, “Стандартчилал хэмжил зүйн газар”-аас батламжаа гардан авсанаар даатгалын салбартаа дахин анхдагч нь боллоо. “MNS ISO 9001:2010” чанарын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь байлгахын тулд компанийн удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээ гээд бүхий л зүйл нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэн ажиллах шаардлага тавигддаг. Мөн ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, боловсролыг дээшлүүлэхэд байгууллагын зүгээс байнга анхаарч мэргэжлийн сургалтыг тогтмол явуулснаар салбартаа тэргүүлэгч мэргэшсэн чадварлаг хамт олныг бүрдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой байдаг. Практикал Даатгал компанынхан 2010 оноос эхлэн, Голландын PUM олон улсын зөвлөх байгууллагатай хамтран ажиллаж, менежмент хүний нөөцийн чиглэлээр нилээд олон ажлыг нэвтрүүлсний нэг нь энэхүү даатгал болон нөхөн төлбөр олгох үйл ажиллагаануудаа стандартжуулж, хялбаршуулан, хэрэглэгч бүрийнхээ хэрэгцээ шаардлага, гомдол саналыг анхааран үзэж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллах тогтолцоог бүрдүүлсэн явдал юм. Энэхүү амжилт нь “Практикал Даатгал” ХХК-ийн мэргэшсэн чадварлаг залуу хамт олны хичээл зүтгэл төдийгүй тэдний байнгын үнэнч хэрэглэгчдийнх нь итгэл, хамтын ажиллагааны үр дүн юм.