Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Улаанбаатар хотод “Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форумыг зохион байгуулж байна. Монгол улсын санхүүгийн салбарт анх удаа болж буй тус форум өнөөдөр, маргааш явагдах юм. Энэхүү форумаар манай орны даатгалын зах зээлийн хөгжлийн ололт амжилт, тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх аж. Форумд даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсын зөвлөхүүд, гадаад орны даатгалын зохицуулагч байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, даатгалд хамрагддаг болон даатгалын зуучлагч дотоодын хувийн хэвшлийн, санхүүгийн салбарын төлөөлөл, даатгалын компаниуд болон бусад байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд манай Практикал Даатгал ХХК ч мөн адил оролцож байна.