Манай Баянхонгор аймгийн салбар даатгалын компаниуд, харилцагч байгууллага, Албан журмын даатгагчдын холбооны ажиллагсадын дунд “Цэвэр агаар – Идэвхтэй хөдөлгөөн” тэмцээнийг зохион байгууллаа.
Даатгалын байгуулллагууд болон харилцагчид, АЖДХ-ын ажиллагсадын амралт чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, нэгдмэл уур амьсгалыг идэвхжүүлэх, цаашид хамтран ажиллах зорилгоор манай салбар удирдамж гарган байгууллага бүрээс 20,0 мянган төгрөгний бооцоо гаргуулан уг тэмцээнийг зохион байгуулаа.
Уг тэмцээнд 16 баг оролцож, тэмцээн 6 төрлөөр явагдаж /Сайхан хос, Мөсөн дээрх шагай шүүрэлт, Чарганы уралдаан, Үрэл түүх, Бүжгийн хос шалгаруулах, Олс таталт/ Нэгдүгээр байранд Отгонбаяр ахлагчтай баг шалгарж Цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хариун Хоёрдугаар байранд Лувсан-Очир ахлагтай баг шалгарж, Гуравдугаар байранд Цогбаяр ахлагчтай баг тус тус шалгарж шагналаа гардаж авлаа.