Эрсдэл хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж бид ярьдаг. Тэгвэл өнөөгийн нөхцөлд эрсдэлийг удирдах хамгийн сонгодог арга нь даатгал юм. Бидний шинээр гаргасан “Энх Ирээдүй” хүүхдийн эрүүл мэндийн даатгал нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөн болон тэтгэмж хэлбэрээр нөхөн төлдөг ач холбогдолтой даатгал юм.
Энэхүү даатгалд хүүхдийн гэнэтийн ослын эрсдэлээс гадна ердийн болон архаг хууч өвчин багтсанаараа онцлогтой бөгөөд даатгалын хугацаанд 24 цагийн турш хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална.