Практикал Даатгал ХХК жил бүрийн 6 сард банк даатгалын түншлэлийн хүрээнд “Bancassurance” нэртэй өдөрлөгийг зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. 2014 онд бид Туушин зочид буудлын хурлын танхимд “Bancassurance буюу Даатгалын компани ба Банкны түншлэл” форумыг зохион байгуулсан бол 2015 онд “Эрүүл агаар, Нөхөрсөг аялал”-ыг зохион байгуулж Аглаг бүтээлийн хийдрүү банкны харилцагчидтайгаа аяласан билээ.Энэ жилийн хувьд бид “Bancassurance Vol 3.0″ нэртэйгээр өдөрлөгөө зохион байгуулсан бөгөөд 6-р сарын 18-нд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах”Цонжинболдог” цогцолборлуу аялаж, эрүүл агаарт алжаал ядаргаагаа тайлаад ирлээ.
Бидний урилгыг хүлээн авч өөрийн цаг заваа зарцуулсан эрхэм хүндэт банкны харилцагч та бүхэндээ баярлалаа. Ирэх жилийн 6-р сард баяртайгаар уулзацгаая!