Узбекистан улсын Ташкент хотноо 4-р сарын 24-өөс 5-р сарын 7 хүртэл үргэлжилсэн “Даамын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2015”-д спортын мастер Б.Мөнхжин амжилттай оролцон алтан медал авч эх орныхоо тугийг Узбекистан улсын тэнгэрт мандуулаад ирлээ. Манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлагч компанийн хувьд урлаг спортыг дэмжиж, залуучуудад өсөж дэвжих боломжийг нь олгодог бөгөөд энэ удаад спортын мастер Б.Мөнхжингийн аялалын зардал болон даатгалын ивээн тэтгэгчээр ажиллаа.
Практикал Даатгал – Амьдралын амт…