Жил бүр Япон улсын нийслэл Токио хотноо Японы Ердийн Даатгалын Холбоо /The General Insurance Association of Japan/ болон Японы Даатгалын Институти /General Insurance Institute of Japan/-аас зохион байгуулдаг 41 дэх удаагийн ISJ General Course-2014 сургалтанд Монгол улсын даатгалын салбарыг төлөөлөн Практикал Даатгал ХХК-ийн даатгалын мэргэжилтэн П.Мэндбаяр оролцлоо. Энэхүү сургалт нь “Non-Life insurance and Risk management” сэдвийн хүрээнд 14 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд нийт Азийн 14 орны 36 даатгалын төлөөлөгчид сургалтанд амжилттай хамрагдаж туршлага солилцсон байна.