Манай компани жил бүр ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг салбар, төлөөлөгчдөө машинаар шагнаж урамшуулдаг сайхан уламжлалтай билээ. Өнгөрсөн жил Дархан хотын салбарын захирал А.Долгорсүрэн нь борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Toyota Kluger машинаар шагнуулсан юм. Дархан хотын салбарын захирал А.Долгорсүрэн маань булган сүүлтэй байж олон шилдэг ажилтнуудыг араасаа дагууллаа.
2015 онд борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн дараах шилдэг салбар, төлөөлөгчид төмөр хүлэгээ гардаж авлаа.
– Дорноговь аймгийн салбарын захирал Т.Азжаргал /Toyota Hilux/
– Орхон аймгийн салбарын захирал Г.Дуламханд /Toyota Kluger/
– Сүхбаатар аймгийн салбарын захирал Ц.Буд /Toyota Hilux/
– Багануур дүүргийн салбарын захирал С.Нарангоо /Toyota Prius 30/
Та бүхний алтан шар зам өлзийтэй сайн байх болтугай!
Хурай хурай хурай