MNS ISO 26000:2012 компанийн нийгмийн хариуцлагын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч Практикал Даатгал ХХК урлаг, спортыг дэмжих чиглэлээр олон талт ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажилладаг билээ. Бид энэ удаад Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдох даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох гэж буй спортын мастер Б.Мөнхжин хүүд замын зардал болох 1.000.000₮ болон үнэ бүхий эд зүйлсийг гардуулж өглөө.
Уг тэмцээн нь энэ 4-р сарын 24-ний өдрөөс 5-р сарын 7 хүртэл Ташкент хотод үргэлжилнэ. Б.Мөнхжин нь оюуны спорт болох даамын төрлөөр “Спортын мастер” цолтой бөгөөд энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцвол “Олон улсын их мастер” цол хүртэнэ.
Б.Мөнхжин дүүдээ Практикал Даатгал компанийн ах эгч нараас нь өндөрөөс өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Олон улсад нэр алдараа дуурсгаж, эх орныхоо нэрийг гаргасан мундаг тамирчин болохыг хүсэн ерөөе!