“Практикал даатгал” ХХК, “Монголын сэтгүүлчдийн эвлэл”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж сэтгүүлчдэд зориулсан шинэ даатгалын бүтээгдэхүүн танилцууллаа. Үнэний дуу хоолой болж ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх ариун үйлсийн тэргүүн эгнээнд явдаг сэтгүүлчиддээ зориулж “Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал”-ын бүтээгдэхүүнийг бид Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон бусад үед ч 24 цагийн турш гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд түүнд учирсан хохиролыг эмнэлэг эмчилгээний зардлаар нөхөн олговор олгодог ач холбогдолтой даатгал